Д.ГАНТУЛГА:НӨХӨН СОНГУУЛИЙН ҮЕЭР ЦАРЦААНЫ НҮҮДЭЛ, МӨНГӨ ТАРААЛТ УТГАА АЛДЛАА.

access_time 2026-06-25 10:53

Хүн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга мэдээлэл хийлээ. Тэр аймаг, сумдын нөхөн сонгуулийн үеэр царцааны нүүдэл, мөнгө тараалт утгаа алдлаа. Тиймээс Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн. Сонгууль болгоны өмнө улс төрийн намууд, улстөрчид өөрсдийн эрх ашигт нийцүүлэн хуулийг тулгаж өөрчилдөг. Сонгуулийн дараа ялсан намаас бусад нь бүгд гомдоллон шударга бус сонгууль болсон гэдэг ч маргаан хэсэг үргэлжлээд намдсаар ирсэн. Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуулийн үеэр хүн амынхаа бүртгэлийг цэгцэлж шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахгүй бол байгууллага, гэр бүлээрээ сонгуулийн үеэр нүүдлийн шувуу шиг нүүдэллдэг байж болохгүй гэдгийг олон нийт онцолсон байна

Шинэ мэдээ