Төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.

access_time 2026-06-22 11:01

Өмнөговь аймгийн Ханбогд суманд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Одоогоор гүүрийн байгууламжид шаардлагатай 2376 ширхэг шон суурь, 74 тулгуур, 282 дам нурууг үйлдвэрлэсэн. Тулгуур, дам нурууны угсралтын ажил үргэлжилж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын үргэлжлэл юм. Энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноор өргөн царигаар жилд 20 сая тонн, нарийн царигаар 10 сая тонн хүртэл ачаа тээвэрлэнэ.

Шинэ мэдээ