Мега төслүүдийг эрэмбэлээгүй, хэт өндөр хөрөнгө төсөвлөсөн гэсэн дүгнэлт гарчээ

access_time 2026-06-18 11:30

Нийслэлд хэрэгжих мега төслүүдийг шалгах ажлын хэсгээс Төрийн ордонд хяналтын сонсгол зохион байгуулсан. Сонсголын үеэр хуучин Засаг дарга ирж мэдээлэл өгөөгүй байна. Мега төслүүдийг үр дүн, уялдаа холбоогоор нь эрэмбэлээгүй, хэт өндөр хөрөнгө төсөвлөсөн гэх асуудал үүссэн. Мөн Туулын хурдны замын урьдчилгаа 500 тэрбум ам долларыг буцааж авахад одоогоор хариу өгөх боломжгүй гэжээ. Энэ үеэр НЗДТГ хэвлэл мэдээлэлдээ хоёр жилийн хугацаанд 1,4 тэрбум төгрөг зарцуулсан.Цахимд дарга нарын нь талаар мэдээлэл бичсэн хүмүүсийн эсрэг сөрөг мэдээлэл цацаж 6,8 саяар тролл баг ажиллуулсан гэх мэдээлэл цацагдсан. Хэвлэл мэдээллийн албад сөрөг мэдээлэлд эерэг, зөв мэдээлэл бичиж хариу өгдөг. Эсвэл хэвлэлийн бага хурал зарлаж холбогдох албан тушаалтнуудаар үнэн зөв мэдээлэл өгсөөр ирсэн. Гэтэл хэдхэн улс төрчийн удирддаг, байнга гэрээ хийдэг хэдэн хэвлэлээ тойрч ажиллан бусдыг нь доромжилдог, хаадаг муухай жижиг тогтоож болохгүй. Хэвлэлийн эрх чөлөөг хэвлэлийнхэн хааж болохгүйг мартах учиргүй. Хэвлэл мэдээллийнхэн бурууг нь шүүмжилж, зөвийг нь дэмжсээр ирсэн.

Шинэ мэдээ