Татвар төлөгчдийн мөнгөөр авсан автобусны карт цэнэглэгчээ ажиллуул
Нийтийн тээврийн бодлогын газар нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна. Энэ үеэрээ автобусны карт зарж байна. Нийтийн тээврийн гол орлогыг бүрдүүлдэг автобусны карт цэнэглэх Улаанбаатар хотод байрлуулсан 100 гаруй төхөөрөмж нь ажиллахгүй байгааг харин мэдэхгүй байх юм. Өмнө нь иргэд дэлгүүр ороод, карт цэнэглэх төхөөрөмжөөр нь цэнэглүүлдэг байсан бол нэг л өдөр гэнэт зогсоогоод аппликейшнаар интернет банкаар дамжуулж автобусны картаа цэнэглэдэг болсон гэнэ. Харин тэр мэдээллээ унтаад сэрж байгаа юм шиг гэнэт хийнэ. Иргэд гайхаад хувь иргэдээр 500 төгрөг нэмж төлж цэнэглүүлнэ. Үгүй бол бэлэн мөнгөөр нэг хоёр өдөр зорчоод цэнэглэх системийг ашиглаж эхэлнэ. Эхнээсээ иргэдэд хэдэн мянган карт зарж, АТМ шиг том автобусны карт цэнэглэх хэдэн зуун төхөөрөмжүүд авах хэрэгтэй байсан юм болов уу. Автобусны урд хойд хаалганд хүртэл карт унших төхөөрөмж суурилуулаад дамжин суух нь ажиллахгүй байна гэсэн иргэдийн гомдол гараад болиод дахиад хэдэн зуун шинэ төхөөрөмж тавьсан. Татвар төлөгчдийн мөнгө уйлахгүй болохоор тоглоом хийж болдог бололтой юм. Яаж цэнэглэх талаар тодруулахаар НТГ-ын лавлах утсанд хандахаар Улаанбаатар смарт компани хариуцана гэдэг. Хэдэн удаа дуудаад ч Улаанбаатар смарт компани утсаа авахгүй байна гэхээр манайтай хамтарч ажилладаг. Бид мэдэхгүй гэх юм. Нийтийн тээврийн орлогыг бүрдүүлдэг компанийн ажлыг хянахгүй, урсгалаар нь орхидог бололтой юм. Нөгөө компани нь иргэддээ утсаар ч мэдээлэл өгөхгүй ид шидтэн шиг ажиллаж байна. Нэг бол картаа цэнэглээд нөгөө бол зогсоогоод байна. Иргэд та бүхний тоглоом биш. Шөнө автобусны картнаас 4 удаа зорчсон мөнгө гарсан байна гэх иргэний зурган пост цахимд яваад байсан. Энэ арай ч үгүй байх гэж бодсон ганц асуулт асуух гэж урдаас мөнгө ярьсан лавлах дугаар луу нь хэд залгаад ч утсаа авсангүй. Төрийн ажлыг тоглож хийдгээ болих хэрэгтэй. Уг нь автобусны буудлуудад шалгагч нар нь зогсож байх юм. Тэгсэн хэрнээ карт цэнэглэхгүй, өөр ажил хийж байна гэсэн. Автобусны зогсоол дээр шалгагч нар зогсоод нийтийн тээврийн орлого бүрдүүлэлтийг хянана гэж байхгүй.Нэг бол дотод нь суугаад алдаагаа хар. Үгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр авсан автобусны карт цэнэглэгчээ ажиллуулбал орлого чинь хэд дахин нэмэгдэх л байх. Мөн автобусны буудлын самбаруудын чиглэлийг байсхийгээд л том жижиг, үсэг, зургаар хийгээд байнга солих юм. Нэг бол огт чиглэлийн мэдээлэлгүй болгоно. Үгүй бол хэдэн зуун автобусны буудлын чиглэлийн зургийг дахин дахин солино. Солих бүрт мөнгө урсана. Ахмадууд, хөдөө орон нутгийн иргэдэд харагдахаар автобусны буудлын самбарын нэг хэсэгтээ томхон үсгээр бичээд л байрлуулчих. Ус ороод шарлаагүй л бол дахин дахин сольж мөнгө урсгах хэрэггүй. Баахан мөнгө үрж хийсэн автобусны чиглэлийн минут харуулдаг автомат төхөөрөмж чинь бас л ажиллахгүй байна лээ.Өвөл түгжрэлд гацсан автобус хүлээсэн иргэд хөлдөж үхэх гэж байхад ажилладаггүй 10 саяын дулаан зогсоол зун болохоор түц болоод арай гэж ажиллаж байна. Ядаж дулаан зогсоолын дэлгүүртээ картаа зарж хөдөө орон нутгийн иргэддээ буян бол смарт дарга нараа. Нийтийн тээврийн ажилчид ажлаа хийж байгаа нь үнэн. Харин зохион байгуулалтыг хариуцдаг дарга нар хаана яаж ажиллаад байгаа юм бол.
Шинэ мэдээ
-
Аюулгүй байдалд нь эргэлзэж байгаа ч Трамп Катарын онгоцор дахин ниснэ
2026-09-11
-
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө батлагдтал газар олголтыг түр зогсоожээ
2026-09-11
-
Хакерууд нууц баримт бичгүүдийг задруулсан байж болзошгүй хэргийг шалгаж байна
2026-09-11
-
Их гүрний эдийн засгийн бодлого
2026-09-11
-
Цэргийн хамгаалалтын давхар гэрээ
2026-09-11
-
35 төрийн өмчит компаниудыг татан буулгана.
2026-09-11
-
Байнгын хороодын ирц бүрдэхгүй байна.
2026-09-11
-
Хоёр өнцөг: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн, нэмэгдээгүй
2026-09-11
-
Дэд бүтэц барьж байсан сураггүй болсон ажилчдын гэр бүл аврах ажиллагааны үр днг шаарджээ.
2026-09-10
-
Энэтхэгийн боловсролын сайд шалгалтын материал алдагдсанаас болж огцорлоо.
2026-09-10
-
Абрахам Линкольн” хөлөг онгоц зэвэрсэн нь олныг цочирдуулав
2026-09-10
-
Богд хан ууланд зөвшөөрөлгүй самар түүж явсан 50 гаруй иргэнийг ойгоос буулгажээ
2026-09-10
-
Хүрэн баавгай айлын тэжээвэр гахай идэж, төмөр замд дайруулжээ, болгоомжил
2026-09-10
-
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхгүй
2026-09-10
-
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ы ерөнхийлөгч В.Путин нар нэ цагийн турш утсаар ярьжээ.
2026-09-10
-
Бүс нутгийн эдийн засгийн чуулганд 400 гаруй орны төлөөлөгчид оролцоно
2026-09-10
-
Трампын зарласан “Эдийн засгийн D-D-Day” хориг арга хэмжээ
2026-09-09
-
О.Батнайрамдал: Оюу толгойн ногдол ашиг 837,000 төгрөгийг иргэн бүрт хуваарилах боломжтой
2026-09-09
-
Э.Болормаа: Экспортын орлого өндөр байхад иргэд хэрэглээгээ зээлээр нөхөж байна.
2026-09-09
-
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна.
2026-09-09
-
Уст цэгүүдээс дээж авахад 71,4% нь стандартын шаардлага хангаагүй гэсэн судалгаа гарчээ
2026-09-09
-
Бритни Спирсийн тоглолтын гайхамшиг
2026-09-09
-
Балба-Хятадын сүйрлийн үерийн өмнөх анхааруулах тэмдэг
2026-09-09
-
Виткофф, Кушнер нар Украины дайныг зогсоох саналтай айлчлал
2026-09-09
-
Рубио: Дэлхийн улс орнууд Ирантай харилцаагаа таслах ёстой
2026-09-08
-
Оросууд Киевийн төв дэх Украины Аюулгүй байдлын албаны төв байранд цохилт өглөө
2026-09-08
-
Төсвийн төслийг дагуулсан анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барьж болохгүй
2026-09-08
-
Хоёр өнцөг: Төсөв иргэдийн амьдралд үр өгөөжөө өгнө , өгөхгүй
2026-09-08
-
Германы сонгуульд AfD нам 42%-санал авах магадлалтай байна
2026-09-08
-
Алдартай бүтээл 1000 жилийн дараа Их Британидаа иржээ
2026-09-08




