Гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж эхэллээ.

access_time 2026-06-17 11:43

Зуны улирал ирж иргэд амралт зугаалгаар голын эрэгт амран, усанд сэлэх нь нэмэгдсэн. Тиймээс гол нуурууд орчмын 399 байршил дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж эхэлсэн байна. Сүүлийн таван жилийн хугацаанд усны ослын 537 удаагийн дуудлага бүртгэгдэж, 464 хүн амь насаа алдсан байна.Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 68 хувь нь гол мөрөнд, 20 хувь нь нуурт, 12 хувь нь тогтоол усанд энджээ. Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа тухайн очих газрынхаа онцлогийг судалж, усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас сануулжээ.

Шинэ мэдээ