Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулах шаардлагатай

access_time 2026-06-12 09:51

Инфляци өссөн үед махны үнийн өсөлт иргэдийн амьдралд нэрмээс болсон. Махны үнийн шок иргэдийг туйлдуулж байна хэмээн АН-аас төрийн ордонд акци зохион байгуулж чуулганы танхимын үүдэнд мах өлгөж, үнийг өсөлтийг бичсэн цаас наасан байна. Мөн төмсний үнэ 23%,ургамлын тос, үхэр, хонины махны үнэ 100%-иас дээш өссөн гэдгийг судалгаагаар харуулсан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж иргэдийн амьдрал хүнд байхад эдийн засгийг сэргээх арга хэмжээ авахгүй байна. Тиймээс АН-ын 42 гишүүн гарын үсэг зурсан огцруулах бичгийг өргөн барина гэжээ. Хариуд нь МАН-ын гишүүн П.Сайнзориг хоёр жилийн өмнөх зуд махны үнэ өсөхөд нөлөөлсөн гэсэн. Харин ГБХНХ-ийн сайд Т.Аутбакир мах, цагаан будаа зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ төрөөс зайлшгүй зохицуулалт хийх шаардлагатай гэдгийг хэлсэн байна.

Шинэ мэдээ