Орон сууцны залилангийн хэрэгт 1232 хохирогч тогтоогдоод байна.

access_time 2026-06-11 11:25

Орон сууцны залилангийг хэрэг нэмэгдсэн байна. Нийт 174 хэргийг хууль хяналтын байгууллага шалгаснаас 32 хэрэгт 1232 хохирогчийг тогтоон 52 хүнийг яллагдагчаар татсан. Орон сууцны залилангийн ихэнхи хувийг шинээр ашиглалтад орсон байранд иргэдээс давхар захиалга авсан, хуучин байрыг давхар түрээсэлсэн хэргүүд эзэлж байгаа юм. Эхний өрхийн захиалсан байранд өөр өрхийг нэмж бүртгэн урьдчилгаа мөнгө авснаас иргэд хохирч байгаа юм. Тиймээс цаашид орон сууцны гэрчилгээг цахимжуулж тэмдэглээгээ хийн давхар захиалга авч, түрээсэлсэн эсэхийг цахимаар шалгах боломжийг бүрдүүлнэ гэжээ.

Шинэ мэдээ