Өмнөд Солонгост айлчилсан анхны Хойд Солонгосын тамирчид

access_time 2026-05-29 10:39

Өмнөд Солонгос долоон жилийн дараа анх удаа Хойд Солонгосын тамирчдыг хүлээн авсан. Азийн клубын аварга шалгаруулах тэмцээнд Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн баг оролцохоор ирсэн. Ингэснээр Өмнөд Солонгост айлчилсан анхны Хойд Солонгосын тамирчид болсон юм.Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн клубын 39 тоглогч, ажилтан баг Бээжингээс нисэж ирсний дараа Инчоны олон улсын нисэх онгоцны буудал дээр хэвлэл мэдээллийнхэн болон аюулгүй байдлын ажилтнуудын дундуур өнгөрсөн.Хойд Солонгосын тоглогчид ижил өнгийн пиджак, банзал өмссөн байсан бөгөөд “Тавтай морил” гэж хашхиран цугларсан дэмжигчдийг ч харалгүй шууд автобус руугаа алхжээ. /Гавон Бэ

Шинэ мэдээ