Монгол улсын иргэн БНСУ-д хууль бус цахим мөрийтэй тоглоом ажиллуулж байсныг илрүүлж хаажээ.

access_time 2026-05-26 11:14

БНСУ-ын цагдаагийн газраас Монгол улсын иргэн санаачилж, БНСУ-ын иргэн хөрөнгө оруулсан хууль бус цахим мөрийтэй тоглоомыг хааснаа мэдээлжээ. Тус мөрийтэй тоглоомоор БНСУ-д ажиллаж амьдардаг Монгол улсын 8000 гаруй иргэн тоглодог байсан нь илэрсэн. Бүртгэлтэй иргэд нийт 180 тэрбум воннын хөрөнгөөр мөрийтэй тоглож байжээ. Эх орноосоо хол байгаа бол мөрийтэй тоглоомоос хол явах хэрэгтэйг дахин сануулжээ.

Шинэ мэдээ