Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк байгуулна

access_time 2026-05-21 11:28

Оюу толгойн бүтээн байгуулалтын дараа орох Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк байгуулна гэдгээ АҮЭБЯ-нааc мэдээллээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байгуулах тус паркийн газрыг тусгай хэрэгцээнд оруулна. Мөн уул уурхайн тэсэлгээний бодисын импортыг нэмэгдүүлж, боомтын тоог нэмж, бүртгэлийг сайжруулна гэсэн. Олон нийт бүтээн байгуулалтыг дэмжиж байна.Гэрээг анхнаасаа гэрээгээ зөв хийх хэрэгтэй. Монгол улсад ямарч ашиггүй гэрээ байж болохгүй. Мөн өмнө нь ашиглалтад оруулна гэж зарласан ч олон жилийн настай баригдахгүй байгаа олон үйлдвэрүүд шиг ажлыг нь гацаахгүй, ашиг сонирхлын зөрчил оруулахгүй байхад анхаарч ажиллахыг сануулсан. Эрдэс баялагийн салбарт хөнгөн цагааны үйлдвэр , Дархан-уул аймагт Гангийн үйлдвэр ашиглалтад оруулахаар ажлыг нь эхлүүлсэн бол эрчим хүчний салбарт Байдрагийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулна гэдгээ мэдээлжээ.

Шинэ мэдээ