Махны үнийг тогтворжуулна.

access_time 2026-05-18 10:43

Гучин сая малтай гурван сая хүнтэй Монгол оронд махны үнэ тэнгэрт хадан 48 мянган төгрөг хүрсний дараа төрөөс яаралтай арга хэмжээ авахаар болжээ. Ерөнхий сайд холбогдох албаныхантай шалгалт хийх үеэр махны үнэ 50% өссөн. Гэрээт аж ахуйн нэгжүүд нөөцийн мах бэлтгэхдээ хугацаа алдсан. Хүнсний захаас мах худалдаж нөөц бүрдүүлсэн асуудал илэрсэн байна. Өмнө нь 10 тонн нөөцийн мах бэлтгэдэг байсан бол энэ жил 5000 тонн мах бэлтгэсэн байна. Тиймээс богино хугацаанд үнэ тогтворжуулах боломжийг судалж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн яам болон ХХААХҮЯ-ны холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Шинэ мэдээ