ИТХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчид 6 дугаар сарын 6-нд үнэмлэхээ гардан авна.

access_time 2026-05-08 10:48

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр болно. Энэ удаагийн сонгуульд Монгол Ардын нам , Ардчилсан нам, ХҮН нам, Их нам, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам оролцоно. Нөхөн сонгуульд оролцох намын нэр дэвшигчдийг тодруулах, бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа 5 дугаар сарын 13-ны өдрийг дуустал явагдана. Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш 3 хоногт багтаан баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ. Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах юм. Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол 2026 оны 6 дугаар сарын 6-ны өдөр тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.

Шинэ мэдээ