Автобусаар зорчихдоо урд талын төхөөрөмжид картаа нэг л удаа уншуулна.

access_time 2026-05-07 10:01

Нийтийн тээврээр зорчих карт уншилтад өөрчлөлт орсон байна.Өмнө нь иргэд автобусанд ормогцоо картаа уншуулаад буухдаа дахин уншуулахгүй бол дамжин суух боломжгүй болж картнаас нэмэлт төлбөр гарч байсан. Иргэд дахин уншуулахаа мартсан, нэмэлт төлбөр гарч байна гэсэн гомдлууд ч хэлж байсан. Тиймээс автобусанд орохдоо нэг л удаа урд талын төхөөрөмжид картаа уншуулахаар болсон байна. Карт уншилтын өөрчлөлтийн мэдээллийг иргэдэд урьдчилан мэдэгдээгүйгэээс иргэд урд болон хойд талд дахин дахин уншуулж 2000-3000 төгрөгөөр зорчсон тохиолдол гарчээ.

Шинэ мэдээ