Тээшиндээ 2200 амьд шоргоолж хийж хилээр гаргахыг завдсан эрийг шоронд хорьжээ

access_time 2026-05-06 11:24

Кенийн шүүх Хятад эрийг амьд шоргоолжийг улсаас хууль бусаар гаргахыг завдсан хэргээр 1 сая шиллинг (7,746 доллар)-ын торгууль ногдуулж, 12 сарын хорих ял оноолоо.Энэ хэргийг хянаж буй шүүгч Кенид шоргоолжны наймааны олон тооны хэрэг гардаг учраас хатуу шийтгэл оноох шаардлагатай гэж мэдэгдсэн. Шоргоолжны колониудыг том тунгалаг саванд хадгалахын тулд их хэмжээний мөнгө төлдөг аж. Хятадын иргэн Жан Кекунь Найробигийн гол олон улсын нисэх онгоцны буудал дээр ачаа тээшиндээ 2200 гаруй амьд цэцэрлэгийн шоргоолж хийж гарах гэж байгаад баривчлагджээ./Ройтерс/

Шинэ мэдээ