Г.Тэмүүлэн: Төрийн байгууллагуудын санхүүгийн сахилга батыг сайжруулах хэрэгтэй байна.

access_time 2026-04-30 10:13

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Төрийн байгууллагуудын санхүүгийн сахилга батыг сайжруулах хэрэгтэй байна. Төрийн хулгай дийлдэхээ больж авлига хээл хахуулийн хэргүүд ар араасаа гарч байна. Ард иргэд ч төрд итгэхээ болилоо. Хүрээний булайг яривал далай далай гэдэг шиг олон асуудлууд үүсэж байгаад анхаарч ажиллах хэрэгтэйг сануулсан. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн БТСУХ 103 удаагийн үйлдлээр шигшээ багт байдаггүй тамирчдад шигшээ багийн тамирчны цалин олгосон. Нас барсан ахмадуудад нэмэгдэл өгсөн, хорооны засаг дарга ажил гүйцэтгэх гэрээ олж өгөөгүй гэж хүнтэй муудалцан аминд нь хүрсэн гэх мэдээллүүд гарсан. Цаашид аудитын байгууллага санхүүгийн зөрчил гарахаас сэргийлэн ажиллах хэрэгтэйг улстөрчид хэлдэг. Харин иргэд дарга захирлуудыг томилох улс төрийн намуудын шалгуур хангалтгүй байгааг сануулж байгаа юм.

Шинэ мэдээ