Ерөнхий сайд Н.Учрал юу амлав.

access_time 2026-04-27 09:24

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал юу хийхээр амласныг хүргэж байна. Тэрбээр Зөвшөөрлийн хууль хэрэгжиж эхэлсний дараа дүрэм журамд тээглэж байсан асуудлуудыг 110 мэргэжлийн холбоонд шилжүүлнэ. Цаашид хиймэл оюунаар тендер зарладаг болно. Хүний оролцоог багасгана. Төслийг буруу арга хэлбэр ашиглан явуулахтай эвлэрэхгүй.Буруу явуулсан бол зогсооно. Ард түмэнд ивээлээ өгөх, эдийн засгийн ач холбогдолтой төслийг явуулна.Оюутны цагийн хөдөлмөрийг тодорхой болгоно. Тэтгэвэрт гарсан ахмадууд ажиллах боломжийг бүрдүүлнэ.Ипотекийн зээл зөвхөн зорилтот бүлэгт чиглэх ёстой гэж Ерөнхий сайд Н.Учрал амлажээ.

Шинэ мэдээ