Цахимжаагүй цахим Монгол
Монгол улс цахим хэрэглээг нэвтрүүлж, цахим засаглалаар 20 байр урагшилсан гэх мэдээг албаныхан өгч байгаа. Гэтэл амьдрал дээр ам ажил хоёр зөрсөөр л байна. Улсын бүртгэлийн киоск машины хурууны хээ уншигч төхөөрөмж ажиллахгүй, программын алдаа зааж байгаагаас иргэд лавлагаа, тоон гарын үсгийн үйлчилгээ авч чадахгүй байна. Таны мэдээлэл алга гэсэн бичиг, эсвэл алдаа заасан үгс гарч ирж иргэдийг бухимдуулж байгаа юм. Өмнө ч оршин суух лавлагаа авах үед буруу хаяг гарч ирэх, бэлэн мөнгөний машинаас нэг өдөр нэгэн зэрэг мөнгө огт гарахгүй болох, байгууллагын гүйлгээний мөнгө хийх гэхээр төхөөрөмж гацах, иргэдийн мэдээлэл алдагдаж данснаас нь мөнгө алдагдах, хакердуулах гээд олон тохиолдлууд гарч байсан. Гэтэл Хаан банк гэнэт нэг өдөр тоон гарын үсэггүй бол нэг ч төгрөгийн зарлага гаргахгүй. Программын шинэчлэлт хийгдсэн гэсэн шийдвэр хэлж, иргэдийг хэдэн тийш явуулсан. Цахим хөгжсөн байхад ядаж байгууллагын цахим хуудастаа олон нийтэд хандсан мэдээллийг байршуулж түгээх ажлыг огт хийгээгүй байна. Тэгсэн хэрнээ бид зар байршуулсан гэж нэг жижиг цаас харуулаад хэлээд хэнэг ч үгүй сууж байна. Хэдэн зуун хүнд хоёр теллер ажиллуулж хэдэн цаг хүлээлгэсний эцэст нэхсэн мэдээллийг нь аваад очихоор дахиад нэмэлт бичиг баримт нэхээд гэртээ хариад ир гээд суудаг бүдүүлэг цахимжалтаасаа салах хэрэгтэй байна. Заавал теллер дээр очиж авна гэдэг хэрнээ нэг үйлчилгээ авах гэж зургаан цаг хүлээлгэх бол арай дэндэнэ. Нэг бол цахимд бүрэн шилж. Үгүй бол алдаа заадаг төхөөрөмж, программын алдаагаа зас. Банкны теллерүүд нь нь хэрэгтэй мэдээллээ нэг дор авч ажлаа хийж сурах хэрэгтэй. Нэг нэгээр нэхэж, имэйл хаягаар авчих мэдээллийг манайх ийм дүрэмтэй гэсэн хүнд сурталтай үг хэлээд сууж болохгүй. Олон иргэд гомдол хэлэхээр 10 орчим хүний хурууны хээг таниагүй байх гээд суух. Харин иргэд нь бүгд төхөөрөмж ажиллахгүй байна гээд нэг барилгын гурван өөр газар очоод хурууны хээгээ таниулж чадсангүй. Эцэс нь Гэрэгэ систем алдаа заан байж арай гэж ажилласан. Хаан банк нэг ч теллергүй болохоор төлөвлөж байгаа гэсэн. Теллергүй болж болно. Залуус учрыг нь олоод утсаар ч болов асуугаад үйлчлүүлнэ. Ахмадууд харин та нарын хүнд суртлаар хэдэн тийш олон удаа явж, хэдэн цаг сууж чадахгүй. Цахимд шилжинэ гэж зарлахаасаа өмнө бэлтгэлээ хангаад зарлаад ажлаа эхлүүлж сурах хэрэгтэй байна. Цахимд шилжлээ гэж байгаа ч иргэдийн мэдээллийг хянаж чадахгүй алдах, буруу гаргах, төхөөрөмж, программууд нь ажиллахгүй гээд олон асуудлууд байна. Дарга нар нь ажлаа хийдэг бол ард түмэн чирэгдэхгүй үйлчлүүлнэ
Шинэ мэдээ
-
Кремль ирэх сард гурван талт энхийн хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд бэлэн
2026-10-26
-
Төрийн байгууллагууд өндөр түрээс төлж байр түрээслэхийг хориглоно.
2026-10-26
-
Шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлнэ
2026-10-26
-
Ерөнхийлөгчийн сонгуулийн далд марафон
2026-10-26
-
Сонгууль болгоны өмнөх шагналын хур
2026-10-26
-
Финланд улс Украинд 300 сая еврогийн тусламж үзүүлжээ
2026-10-26
-
Баруун эргийн хорооллыг нураав
2026-10-26
-
Аляска мужийн Сенатын сонгуулийн дүнг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ
2026-10-26
-
Л.Гантөмөр: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох тогтоолын төсөл боловсруулна
2026-10-23
-
Трампын импичмент
2026-10-23
-
Улсын сургууль цэцэрлэгийн барилгыг 3-4 жил он дамжуулж төсвийг нь нэмж барьж байна
2026-10-23
-
ТӨХК-ийн захирал байгууллагаа ашигтай ажиллуулсан бол үр дүнгийн урамшуулал олгоно.
2026-10-23
-
Суурьшлийн бүсэд баавгай орж ирсэн 810 гаруй дуудлага бүртгэгджээ
2026-10-23
-
Бразилид жин хасах эмийн хар зах зээл цэцэглэн хөгжиж байна.
2026-10-23
-
Их Британийн зэрлэг амьтны хүрээлэнд барны хашаа руу орсон эрэгтэй амиа алджээ
2026-10-23
-
Хөдөлгөөнтэй ажил эрүүл мэндэд нэн сайн
2026-10-23
-
Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн хүүд шалгалт хийж өндөр байгааг тогтоожээ
2026-10-22
-
Солонго 1,2 орон сууцны түрээслэх үнийг 700 мянган төгрөгөөр тогтоожээ
2026-10-22
-
Орон сууцны барилгын ажил 50%-хүрээгүй бол захиалга авахыг хориглоно
2026-10-22
-
ОНТРЭ компанийн сайн дураар шилжүүлсэн мөнгийг оны өмнө татварын өрөнд суутгана
2026-10-22
-
Бразилын сонгууль хоёр дахь шат руу шилжлээ
2026-10-22
-
Кэти Закариаг дахин зочлохыг урьжээ
2026-10-22
-
Нетаньяхугийн анхааруулга
2026-10-22
-
Qantas компанийн онгоцыг ашиглалтаас түр гаргажээ
2026-10-21
-
О.Батнайрамдал: Монгол улсын хүртэх ногдол ашиг 6 их наяд хүрэх боломжтой.
2026-10-21
-
Трамп: АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргасан
2026-10-21
-
Тусгаар тогтнох талаар дахин бүх нийтийн санал асуулга явуулна.
2026-10-21
-
Загварын салбарынханд Энэтхэгийг сурталчилна
2026-10-21
-
Зээлийн эргэн төлөлт иргэдийн нуруун дээр ирэх ёсгүй
2026-10-21
-
100 квт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнууудыг шинэчилжэ
2026-10-21




