Хоёр өнцөг: Туулын хурдны замын ажлыг эхлүүлнэ, эхлүүлэхгүй

access_time 2026-04-21 10:16

Туулын хурдны замын ажлыг ТЭЗҮ-ийг боловсруулаагүй эхлүүлсэн гэж БОАЖЯ-наас ажлыг нь түр зогсоогоод байсан. Харин ТЭЗҮ-ийг боловсруулан яамаар батлуулсан тул ажлыг нь эхлүүлсэн байна. АН, Хүн намын бүлгээс Туулын хурдны зам барих төсөв 2.3 их наяд гэж байгаа ч баригдаж дуусах төсвийг нарийн судалж үзэхэд 6-8 их наяд болж байна. Инфляци өссөн үед иргэдийн татвараар барих энэ замын ажлыг дэмжихгүй, жил бүр гарах өндөр зардлыг төсөв дийлэхгүй гэдгийг илэрхийлсэн. АН-ын бүлгээс Туулын хурдны замыг зогсоох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн байна.Мөн иргэний нийгмийн байгууллагууд дэмжихгүй Туул гол ширгэх эрсдэлтэй, нийслэл 1,4 к замыг 3 гурван жил барьж байж Туулын хурдны замын ажлыг дуусгана гэхэд хэцүү гэдгийг хэлсэн. Харин нөгөө хэсэг нь хотыг зүүнээс баруун тийш холбох өөр зам барих боломжгүй. Үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлээд байгаа юм.

Шинэ мэдээ