УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг АН, ХҮН намын бүлэг дэмжихгүй

access_time 2026-04-14 09:23

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслөөр намын бүлгүүд саналаа нэгтгэсэн байна. АН, Хүн намын бүлэг хуралдаад энэ хуулийг дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гаргаснаа хэвлэлийнхэнд танилцуулсан. Хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга УИХ-ын гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцно гэсэн заалт орсон байна. Энэ заалт УИХ-ын дархлааг сулруулж, хэн нэгэн албан тушаалтанд өөрийн ашиг сонирхлын үүднээс шийдвэр гаргах боломжийг олгоно гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

Шинэ мэдээ