Нам фракцийн зодооноо албан тушаалын эвлэрлээр солив.
Сүр дуулиантай мэдэгдэл хийсэн, маргаан мэтгэлцээн дагуулсан шинэ Засгийн газар бүрдлээ. Шинэ сурагчид хичээл заах боломжгүй гэсэн тодотголтойгоор хуучин сайдуудаа томилж, авлигачдаа албан тушаал сэлгэж, нам фракцийн зодооноо албан тушаалын эвлэрлээр солив. Зарим яамдад мэргэжлийн сайдуудаа андуурч томилсон аятай томилгоо хийсэн. Энэ томилгоогоо эрүүл мэндийн салбарыг цахимжуулна. Сангуудын авлига хээл хахуулийн ард гарна гэж Э.Батшугарыг томилсон гэдгээ Засгийн тэргүүн мэдэгдэв. ЦХХХЯ-ны сайдаар томилогдсон Ч.Номин таны томилогдсон салбарынхан ард иргэдийн цахим аюулгүй байдлыг хангаж чаддаггүй, байсхийгээд л иргэдийнхээ мэдээллийг гаднын хакеруудад алддаг. Дарга нар л албан тушаал ахихаас нэмэргүй, ард иргэд асуулт асуухаар мэдэхгүй чадахгүй гэдгээс өөрийг хэлэхгүй суудаг гэдгийг мэдэж ажиллана гэж итгэе. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гурван ч Засгийн газар улирч ажилласан ч иргэд нь мөнгө төгрөгөө үрэн байж арай гэж виз аван явахад гаднын орнын хил дээрээс буцаадаг, барьцаа байршуулдаг болсон гээд л салбарынхаа асуудлыг шийдэж чадахгүй уруудсаар л байна. Засгийн газар заавал нам дагасан томилгоо хийдэг болсноос салбарын шилдэг мэргэжилтнүүд сайдын битгий хэл хэлтсийн даргын албан тушаалд ч хүрч чаддаггүй болсоор удсан. Муухан сайдаас дээр ажиллах мэргэжилтнүүд, мэргэжилтэй, чадвартай залуус зөндөө бий. Улстөрчид харсангүй, харахыг ч хүссэнгүй. Хуучин сайдууд томилогддог ч албатай юм шиг хээл хахуульд холбогддог гэмтэй. Шинэ сурагчаас дээр ажиллаарай гэж хүсье. Мөн галтай шийдвэрүүд гаргана гэсэн. Та бүхний гаргасан үнэ, татвар нэмсэн галтай шийдвэрүүд ард иргэдийг хөлдөө чирч, эдийн засгийг элгээр нь мөлхүүлж, инфляцийг хөөрөгдөж, махны үнийг магнаг болгож байгааг санаж ажиллах хэрэгтэй. Асуудлыг шийдэх хүлээлт ихтэй Засгийн газраас ард иргэд албан тушаал ярихаас илүү, амьдралд нэмэр болохоор ажлууд хийхийг хүлээж байна. Ерөөгөөд томилдог ч харахыг хүсэхгүй болтол нь залхаадаг Засгийн газрын сайдуудтай битгий болчихоосой гэж хүсье дээ
Шинэ мэдээ
-
Аюулгүй байдалд нь эргэлзэж байгаа ч Трамп Катарын онгоцор дахин ниснэ
2026-09-11
-
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө батлагдтал газар олголтыг түр зогсоожээ
2026-09-11
-
Хакерууд нууц баримт бичгүүдийг задруулсан байж болзошгүй хэргийг шалгаж байна
2026-09-11
-
Их гүрний эдийн засгийн бодлого
2026-09-11
-
Цэргийн хамгаалалтын давхар гэрээ
2026-09-11
-
35 төрийн өмчит компаниудыг татан буулгана.
2026-09-11
-
Байнгын хороодын ирц бүрдэхгүй байна.
2026-09-11
-
Хоёр өнцөг: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн, нэмэгдээгүй
2026-09-11
-
Дэд бүтэц барьж байсан сураггүй болсон ажилчдын гэр бүл аврах ажиллагааны үр днг шаарджээ.
2026-09-10
-
Энэтхэгийн боловсролын сайд шалгалтын материал алдагдсанаас болж огцорлоо.
2026-09-10
-
Абрахам Линкольн” хөлөг онгоц зэвэрсэн нь олныг цочирдуулав
2026-09-10
-
Богд хан ууланд зөвшөөрөлгүй самар түүж явсан 50 гаруй иргэнийг ойгоос буулгажээ
2026-09-10
-
Хүрэн баавгай айлын тэжээвэр гахай идэж, төмөр замд дайруулжээ, болгоомжил
2026-09-10
-
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхгүй
2026-09-10
-
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ы ерөнхийлөгч В.Путин нар нэ цагийн турш утсаар ярьжээ.
2026-09-10
-
Бүс нутгийн эдийн засгийн чуулганд 400 гаруй орны төлөөлөгчид оролцоно
2026-09-10
-
Трампын зарласан “Эдийн засгийн D-D-Day” хориг арга хэмжээ
2026-09-09
-
О.Батнайрамдал: Оюу толгойн ногдол ашиг 837,000 төгрөгийг иргэн бүрт хуваарилах боломжтой
2026-09-09
-
Э.Болормаа: Экспортын орлого өндөр байхад иргэд хэрэглээгээ зээлээр нөхөж байна.
2026-09-09
-
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна.
2026-09-09
-
Уст цэгүүдээс дээж авахад 71,4% нь стандартын шаардлага хангаагүй гэсэн судалгаа гарчээ
2026-09-09
-
Бритни Спирсийн тоглолтын гайхамшиг
2026-09-09
-
Балба-Хятадын сүйрлийн үерийн өмнөх анхааруулах тэмдэг
2026-09-09
-
Виткофф, Кушнер нар Украины дайныг зогсоох саналтай айлчлал
2026-09-09
-
Рубио: Дэлхийн улс орнууд Ирантай харилцаагаа таслах ёстой
2026-09-08
-
Оросууд Киевийн төв дэх Украины Аюулгүй байдлын албаны төв байранд цохилт өглөө
2026-09-08
-
Төсвийн төслийг дагуулсан анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барьж болохгүй
2026-09-08
-
Хоёр өнцөг: Төсөв иргэдийн амьдралд үр өгөөжөө өгнө , өгөхгүй
2026-09-08
-
Германы сонгуульд AfD нам 42%-санал авах магадлалтай байна
2026-09-08
-
Алдартай бүтээл 1000 жилийн дараа Их Британидаа иржээ
2026-09-08




