Хилийн бүсийн 34 мянган га газрыг эрх баригчид худалджээ
Монгол улсад хариуцлагын тогтолцоо огт байхгүй, эрх мэдэл албан тушаалтнууд эх орныхоо хилийн газар нутгийн 34 мянган га газрыг худалдсан гэдэг нь илэрлээ. Эрх баригчид аман дээрээ албан тушаал хээл хахуультай тэмцэнэ, хууль бус бүхнийг таслан зогсооно гэдэг ч УИХ, ЗГ, хот, аймгийн удирдлагууд нийлээд шинээр Смарт Эко Транс компани байгуулж хилийн сэргэлтийн бүтээн байгуулалт нэрийн доор хууль зөрчин эх орныхоо газар нутгийн аюулгүй байдалд халдан, хилийн бүсээс 900 м-ээс 2 км нутгийг хуваагаад зарсан байх юм. Хилийн бүсийн газар нутгийг өмчлүүлж эзэмшихийг хориглоно гэсэн заалтыг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн О.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгат, Хүннү хотын дарга М.Батбаяр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нар мэдээгүй гэвэл худал болно. Эрх баригч намын ялзрал бүх шатанд нүүрлэж эх орныхоо хилийн бүсийг худалдсан хүмүүс, тэдэнтэй хамтрагсад одоо ч эрх мэдэл албан тушаалтайгаа татвар төлөгчдийн мөнгөөр туйлж амьдарч байна. Ичих булчирхай гэж байдаг бол ажлаа өгөөд ард түмнийхээ сэтгэлийг амраахгүй бол ирэх сонгуулиар эрх баригч намаас нэг ч хүн гарахгүй байх магадлалтай. Улсын хилийн дагуу хугацаагүй газар эзэмүүлэх эрхийг өөрсдийн тойрон хүрээлэгчиддээ өгч, ашигт малтмалын олборлолт хайгуулын 54 лицензийг хилийн 10 боомт орчмын газруудад өгсөн байна. Энэ бүхэн эрх баригчдын зодооны үр дүнд илэрсэн.Эрх мэдэлтнүүд албан тушаалаа булаалдах бүрт иргэд үнэнийг мэддэг давуу талтай. Нийт 98 тэрбумын төгрөгийн орлогыг хууль бус хөрөнгөнөөсөө олсон гэх. Эх орноо зарж, татвар төлөгчдийн мөнгөнөөс идэж амьдардаг дарга залсан тогтолцооноосоо салах цаг болсон.
Шинэ мэдээ
-
Кремль ирэх сард гурван талт энхийн хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд бэлэн
2026-10-26
-
Төрийн байгууллагууд өндөр түрээс төлж байр түрээслэхийг хориглоно.
2026-10-26
-
Шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлнэ
2026-10-26
-
Ерөнхийлөгчийн сонгуулийн далд марафон
2026-10-26
-
Сонгууль болгоны өмнөх шагналын хур
2026-10-26
-
Финланд улс Украинд 300 сая еврогийн тусламж үзүүлжээ
2026-10-26
-
Баруун эргийн хорооллыг нураав
2026-10-26
-
Аляска мужийн Сенатын сонгуулийн дүнг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ
2026-10-26
-
Л.Гантөмөр: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох тогтоолын төсөл боловсруулна
2026-10-23
-
Трампын импичмент
2026-10-23
-
Улсын сургууль цэцэрлэгийн барилгыг 3-4 жил он дамжуулж төсвийг нь нэмж барьж байна
2026-10-23
-
ТӨХК-ийн захирал байгууллагаа ашигтай ажиллуулсан бол үр дүнгийн урамшуулал олгоно.
2026-10-23
-
Суурьшлийн бүсэд баавгай орж ирсэн 810 гаруй дуудлага бүртгэгджээ
2026-10-23
-
Бразилид жин хасах эмийн хар зах зээл цэцэглэн хөгжиж байна.
2026-10-23
-
Их Британийн зэрлэг амьтны хүрээлэнд барны хашаа руу орсон эрэгтэй амиа алджээ
2026-10-23
-
Хөдөлгөөнтэй ажил эрүүл мэндэд нэн сайн
2026-10-23
-
Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн хүүд шалгалт хийж өндөр байгааг тогтоожээ
2026-10-22
-
Солонго 1,2 орон сууцны түрээслэх үнийг 700 мянган төгрөгөөр тогтоожээ
2026-10-22
-
Орон сууцны барилгын ажил 50%-хүрээгүй бол захиалга авахыг хориглоно
2026-10-22
-
ОНТРЭ компанийн сайн дураар шилжүүлсэн мөнгийг оны өмнө татварын өрөнд суутгана
2026-10-22
-
Бразилын сонгууль хоёр дахь шат руу шилжлээ
2026-10-22
-
Кэти Закариаг дахин зочлохыг урьжээ
2026-10-22
-
Нетаньяхугийн анхааруулга
2026-10-22
-
Qantas компанийн онгоцыг ашиглалтаас түр гаргажээ
2026-10-21
-
О.Батнайрамдал: Монгол улсын хүртэх ногдол ашиг 6 их наяд хүрэх боломжтой.
2026-10-21
-
Трамп: АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргасан
2026-10-21
-
Тусгаар тогтнох талаар дахин бүх нийтийн санал асуулга явуулна.
2026-10-21
-
Загварын салбарынханд Энэтхэгийг сурталчилна
2026-10-21
-
Зээлийн эргэн төлөлт иргэдийн нуруун дээр ирэх ёсгүй
2026-10-21
-
100 квт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнууудыг шинэчилжэ
2026-10-21




