МАН & Ерөнхийлөгчийн сонгууль
МАН-ын нэр бүхий найман гишүүн төрийн ордонд МАН-ын хяналтын хороо УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөсөн шийдвэрээ эргэн харахгүй бол МАН-ын бүлгээс гарна. Цаашилбал намаасаа гарна гэдгээ мэдэгдлээ. Асуудлаа төрийн ордонд бус намын цагаан байрандаа ярих хэрэгтэй. Нам, төрийн ажил хутгалдаж болохгүй. МАН-ын намаас хэн орж гарах нь тухайн намын, гишүүдийн л асуудал. Нийт иргэдийн асуудал болгож төрийн ажил уях хэрэггүй гэсэн байр суурийг иргэд цахимаар илэрхийлсэн.
Төрийн ордонд нүүрсчид асуудал үүсгэсэн бол Б.Энхбаяр гишүүн УИХ-ын гишүүн болсноосоо хойш жилийн хугацаанд, ХЗДХ-ийн сайдаараа ажиллаж байхдаа УИХ-ын даргын хэвлэлийнхэнд мөнгө тараасан, нүүрсний бизнес эрхэлсэн байж болзошгүй асуудлыг гаргаж тавиад ярихгүй яасан юм. Заавал УИХ-ын сонгууль, сайдын суудал, намын даргын албан тушаал яригдсан үед шантааж хэлбэрээр гаргаж тавьдаг, өөрөө мөнгөтэй хэрнээ Боловсролын зээлийн сангаас мөнгө аваад төлөөгүй байж сайдад томилогддог юм. Хэн нэгнийг хэрэг хийсэн байж магадгүй, болзошгүй гэж хардан асуудал үүсгэж болохгүй. Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг Ерөнхийлөгч, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах процессыг яагаад Ерөнхий сайд алгасаж байгааг УИХ-ын гишүүн Д.Ариунзаяагаас эхлээд цөөнгүй гишүүд удирдлагуудаасаа асуулаа.
Харин АН-ын бүлгээс “Төрийн ажил эзгүйдлээ. Засгийн газар төсвийн төслөө буцааж татаад эмч багш нарын цалинг нэмээд дахин УИХ-д оруулж ир гэсэн шаардлага тавьсан. Төрийн ордоны гадна жагсаж буй бага тэтгэвэртэй ахмадын асуудал, бусад төрийн албан хаагчдын цалин хөлсийг АН яагаад орхиж ярьсныг олон нийт гайхаад үлдэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хууль шүүхээр буруутай нотлогдоогүй байхад намайг гүтгэж доромжилсон. Хоёр жил бусдыг гүтгэж, надтай холбоотой байж магадгүй хүмүүсийг барьж хорьсон хүн нь Б.Энхбаяр. Надтай ямарч хамаагүй хүмүүсийг барьж хорьсныхоо төлөө сайдын суудлаар шагнууллаа. Ерөнхий сайд Д.Занданшатар намын бага хурлаар ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөр. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас ард иргэд төөрөгдсөн олон асуудал үүслээ хэмээн хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдсэн.
Төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаал ярихаас илүү Монгол улсын ирэх оны төсөв, өвөлжилтийн бэлтгэл, иргэдийн цалин хөлс, эдийн засгийн тулгамдсан асуудлыг ярих хэрэгтэйг иргэд сануулсан. Иргэдийн хувьд хэн дарга болж, хэн намаасаа гарах орох нь чухал бус. Монгол орны хөгжил, ард иргэдийн ажил амьдрал чухал. МАН-ын 68 гишүүнээс найм нь гарлаа гэхэд 60 үлдэнэ. УИХ-д олонхи хэвээрээ байна. Бие даасан гишүүд болсон ч сонгогдсон тойргийн иргэдээ төлөөлдгөөрөө төлөөлнө. Нүүрсчид ч бай, авлигачид ч бай иддэг ууддаг намын гишүүдээсээ бүх намууд салах хэрэгтэйг сануулсан. Явж явж улс төрийн энэхүү тулаан ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг асуудал дээр зангилаа нь тайлагдах учраас улстөрчид ингэж улайрч байна. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр хэн хэндээ барьцаалагдсан улстөрчид зодолдож байгааг олон нийт харж байна гэдгийг улс төр судлаачид онцоллоо. Төр түвшин түмэн олон амгалан байх эсэх нь албан тушаалын томилгооноос шалтгаалдаггүй байгаасай билээ.
Шинэ мэдээ
-
Кремль ирэх сард гурван талт энхийн хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд бэлэн
2026-10-26
-
Төрийн байгууллагууд өндөр түрээс төлж байр түрээслэхийг хориглоно.
2026-10-26
-
Шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлнэ
2026-10-26
-
Ерөнхийлөгчийн сонгуулийн далд марафон
2026-10-26
-
Сонгууль болгоны өмнөх шагналын хур
2026-10-26
-
Финланд улс Украинд 300 сая еврогийн тусламж үзүүлжээ
2026-10-26
-
Баруун эргийн хорооллыг нураав
2026-10-26
-
Аляска мужийн Сенатын сонгуулийн дүнг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ
2026-10-26
-
Л.Гантөмөр: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох тогтоолын төсөл боловсруулна
2026-10-23
-
Трампын импичмент
2026-10-23
-
Улсын сургууль цэцэрлэгийн барилгыг 3-4 жил он дамжуулж төсвийг нь нэмж барьж байна
2026-10-23
-
ТӨХК-ийн захирал байгууллагаа ашигтай ажиллуулсан бол үр дүнгийн урамшуулал олгоно.
2026-10-23
-
Суурьшлийн бүсэд баавгай орж ирсэн 810 гаруй дуудлага бүртгэгджээ
2026-10-23
-
Бразилид жин хасах эмийн хар зах зээл цэцэглэн хөгжиж байна.
2026-10-23
-
Их Британийн зэрлэг амьтны хүрээлэнд барны хашаа руу орсон эрэгтэй амиа алджээ
2026-10-23
-
Хөдөлгөөнтэй ажил эрүүл мэндэд нэн сайн
2026-10-23
-
Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн хүүд шалгалт хийж өндөр байгааг тогтоожээ
2026-10-22
-
Солонго 1,2 орон сууцны түрээслэх үнийг 700 мянган төгрөгөөр тогтоожээ
2026-10-22
-
Орон сууцны барилгын ажил 50%-хүрээгүй бол захиалга авахыг хориглоно
2026-10-22
-
ОНТРЭ компанийн сайн дураар шилжүүлсэн мөнгийг оны өмнө татварын өрөнд суутгана
2026-10-22
-
Бразилын сонгууль хоёр дахь шат руу шилжлээ
2026-10-22
-
Кэти Закариаг дахин зочлохыг урьжээ
2026-10-22
-
Нетаньяхугийн анхааруулга
2026-10-22
-
Qantas компанийн онгоцыг ашиглалтаас түр гаргажээ
2026-10-21
-
О.Батнайрамдал: Монгол улсын хүртэх ногдол ашиг 6 их наяд хүрэх боломжтой.
2026-10-21
-
Трамп: АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргасан
2026-10-21
-
Тусгаар тогтнох талаар дахин бүх нийтийн санал асуулга явуулна.
2026-10-21
-
Загварын салбарынханд Энэтхэгийг сурталчилна
2026-10-21
-
Зээлийн эргэн төлөлт иргэдийн нуруун дээр ирэх ёсгүй
2026-10-21
-
100 квт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнууудыг шинэчилжэ
2026-10-21




