УИХ-аас хяналтын хороо гарч нүүрсний асуудлыг шалгах боломжтой
Засгийн газрыг огцруулах акц өрнүүлэхээр УИХ-ын нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Тэдний хувьд гүйцэтгэх засаглалын тэргүүн таалагдахгүй байгаа хүнээ хууль хяналтын байгууллагаар шалгуулах гэж төрийн томилгоо хийж болохгүй. Нам төрийн асуудлаа салгаж ярих ёстой. Монгол улсын 2026 оны төсөв хэлэлцэх чухал үеэр УИХ-ын гишүүдийг талцуулж болохгүй. Цаашид энэ жишиг давтагдвал парламентын засаглалтай улс байсны хэрэг гарахгүй. УИХ-аас хяналтын хороо гарч нүүрсний асуудлыг шалгах хууль эрх зүйн гаргалгаа бий. УИХ-ын гишүүдийг ч хууль хяналтын байгууллагаар шалгуулаад байх жишиг тогтох вий гэсэн болгоомжлол байгаа гэсэн тайлбарыг хэвлэлийнхэнд өгсөн.Иргэний нийгмийн байгууллагууд Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн Цэцэд хандана гэсэн. Харин Боловсролын зээлийн сангийн гүйцэтгэх захирал Г.Сийлэгмаа хУуль зүйн сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Боловсролын зээлийн сангаас зээл аваад тухайн сургуульдаа сураагүй эргэж төлөөгүй гэдгийг хэвлэлд ярьсны төлөө Ерөнхий сайд ажлаа өг гэж шаардсан. Боловсролын сайд П.Наранбаяр Хэвлэлд буруу ярилцлага өгсөн байна. Ерөнхий сайд ажлаа өг гэж шаардсан гэдгийг надад хэлсэн. Хэвлэлд мэдээлэл өгөх үүрэг надад бий. Өөр гишүүд ч Боловсролын зээлийн сангаас зээл аваад төлөөгүй асуудал бий. Ерөнхий сайд төрийн ажилд хөндлөнгөөс оролцож хууль бус шаардлага тавих эрхгүй гэсэн. Иргэд татвар төлөгчдийн мөнгөнөөс идэж уусан, албан тушаалын төлөө зүтгэсэн, харилцаа хандлага муутай авлигачдын төрд томилоод байгаагийн учрыг олохгүй байна. Б.Энхбаяр гишүүн өмнө нь ХЗДХ-ийн сайд байхдаа яг ямар ажлыг хийсэн бэ гэдгийг асууж эхэлсэн. Нөгөө талд УИХ -ын дарга МАН-ын хяналтын хороог хуралдуулж УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас түтгэлзүүлэхээр яаравчилж эхэлжээ. Хэрэв намаас түтгэлзүүлбэл ХЗДХ-ийн сайдад нэр дэвших боломжгүй. МАН-ын гишүүд ч түүнийг намаас хөөхийг шаардаж байгаа гэжээ. Хэрэв би авлигын хэрэгт оролцсон бол өөрөө улстөрөөс явна гэдгээ Д.Амарбаясгалан хэлсэн гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Ерөнхий сайд, УИХ-ын даргын зөрчилдөөн төр, улсын ажлыг гацаах ёсгүй. Төрийн ажил доголдох нь түмний амьдралд нөлөөлнө гэдгийг намуудын удирдлагууд хэлжээ.
Шинэ мэдээ
-
Кремль ирэх сард гурван талт энхийн хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд бэлэн
2026-10-26
-
Төрийн байгууллагууд өндөр түрээс төлж байр түрээслэхийг хориглоно.
2026-10-26
-
Шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлнэ
2026-10-26
-
Ерөнхийлөгчийн сонгуулийн далд марафон
2026-10-26
-
Сонгууль болгоны өмнөх шагналын хур
2026-10-26
-
Финланд улс Украинд 300 сая еврогийн тусламж үзүүлжээ
2026-10-26
-
Баруун эргийн хорооллыг нураав
2026-10-26
-
Аляска мужийн Сенатын сонгуулийн дүнг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ
2026-10-26
-
Л.Гантөмөр: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох тогтоолын төсөл боловсруулна
2026-10-23
-
Трампын импичмент
2026-10-23
-
Улсын сургууль цэцэрлэгийн барилгыг 3-4 жил он дамжуулж төсвийг нь нэмж барьж байна
2026-10-23
-
ТӨХК-ийн захирал байгууллагаа ашигтай ажиллуулсан бол үр дүнгийн урамшуулал олгоно.
2026-10-23
-
Суурьшлийн бүсэд баавгай орж ирсэн 810 гаруй дуудлага бүртгэгджээ
2026-10-23
-
Бразилид жин хасах эмийн хар зах зээл цэцэглэн хөгжиж байна.
2026-10-23
-
Их Британийн зэрлэг амьтны хүрээлэнд барны хашаа руу орсон эрэгтэй амиа алджээ
2026-10-23
-
Хөдөлгөөнтэй ажил эрүүл мэндэд нэн сайн
2026-10-23
-
Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн хүүд шалгалт хийж өндөр байгааг тогтоожээ
2026-10-22
-
Солонго 1,2 орон сууцны түрээслэх үнийг 700 мянган төгрөгөөр тогтоожээ
2026-10-22
-
Орон сууцны барилгын ажил 50%-хүрээгүй бол захиалга авахыг хориглоно
2026-10-22
-
ОНТРЭ компанийн сайн дураар шилжүүлсэн мөнгийг оны өмнө татварын өрөнд суутгана
2026-10-22
-
Бразилын сонгууль хоёр дахь шат руу шилжлээ
2026-10-22
-
Кэти Закариаг дахин зочлохыг урьжээ
2026-10-22
-
Нетаньяхугийн анхааруулга
2026-10-22
-
Qantas компанийн онгоцыг ашиглалтаас түр гаргажээ
2026-10-21
-
О.Батнайрамдал: Монгол улсын хүртэх ногдол ашиг 6 их наяд хүрэх боломжтой.
2026-10-21
-
Трамп: АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргасан
2026-10-21
-
Тусгаар тогтнох талаар дахин бүх нийтийн санал асуулга явуулна.
2026-10-21
-
Загварын салбарынханд Энэтхэгийг сурталчилна
2026-10-21
-
Зээлийн эргэн төлөлт иргэдийн нуруун дээр ирэх ёсгүй
2026-10-21
-
100 квт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнууудыг шинэчилжэ
2026-10-21




