Хүүхдүүдийн сэтгэлзүйг гэмтээж болохгүй
Осолд орсон охины минь тархи үхэжсэн амьдрах боломжгүй байсан тул элэг, бөөрийг нь өвчтэй хүмүүст тус болж амьдрал бэлэглэх гэсэндээ хандивлаж донор болгохыг зөвшөөрсөн. Гэтэл охиноо гаргах гээд авах үед хөлийн шөрмөс, бусад ясыг нь авсан байсныг мэдсэн. Тиймээс охиныхоо гурван хүүхдийг хөтлөөд хэвлэлийн хурал хийж байна хэмээн нэгэн ээж уйлсаар ярьсан. Түүнийг охиноо зарсан, П.Батчулуун эмчээс мөнгө шантаачилж байна гэх мэдээллүүд цацагдаж, цахимаар өдөр бүр хараах болсон байна. Тэрбээр миний охин 10 хүнд тусалсан. Гэтэл ингэж харлуулж байгааг ойлгохгүй байна гэдгийг онцолжээ. Гэр бүлийн гишүүдийн зөвшөөрсөн элэг, бөөрөөс өөр эрхтэн авсан бол буруутай хүмүүс хариуцлага хүлээх л ёстой. Амиа алдсан охины гурван хүүхэд ээжийнх эрхтнийг авсан талаарх зүй зохисгүй мэдээлүүдийг хараад сэтгэлзүйн хувьд асар хүнд дарамтад орж байгааг яагаад холбогдох байгууллагууд анхаарахгүй, хэрэгт хөндлөнгөөс орж буй хүмүүст хариуцлага тооцохгүй байгаа юм бол. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд арга ядсан эмээ нь ач нараа дагуулаад хэвлэлийн бага хурал хийж ярих хүртэл юу хийж суусан нь тодорхойгүй байна. Иргэд нийгмийн зэрлэгшил сэтгэлзүйн харгислал хэрээс хэтэрч байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар хүнд ноцтой хэргүүдийг эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлээд үндсэн ажлаа хийх хэрэгтэй. Цахимаар гомдол явуулсан ч хариу өгдөггүй. Цахим ертөнцийн хакер, дээрэлхэлт, гадуурхал, хараал зүхэл, тролл багууд дийлдэхгүй болсон байна. Эсвэл прокуророын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээгээд ажил үүргийн хуваарилалтыг ахин хийх хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа юм. Цахимд дэвшил гарсан гэж дарга нар мэдээлэл хийж, хиймэл л оюун ухаан ярьж суухаар ядарсан иргэддээ ядаж тусалдаг болох хэрэгтэй байна.
Шинэ мэдээ
-
Хятадын удирдагч Си Зиньпин Хойд Солонгост айлчиллаа
2026-06-12
-
Ким Жон Ун шинэ цөмийн цахилгаан станцын ажилтай танилцжээ
2026-06-12
-
Хөдөлмөрийн зах зээлд цагийн ажлын систем дутмаг байна.
2026-06-12
-
Ормузын хоолойг бүрэн хааж байгаагаа мэдэгджээ
2026-06-12
-
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулах шаардлагатай
2026-06-12
-
Төсөвт тодотгол хийнэ
2026-06-12
-
Г.Очирбат :ХХОАТ-ыг 1% болгох хуулийн төсөл явахгүй байна.
2026-06-12
-
Хил, гаалийн хяналтын цэгүүдэд хар тамхи илрүүлэх рентген аппарат байршуулж байна.
2026-06-12
-
Ахмадын тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмнэ.
2026-06-11
-
Хонконгийн долоон барилгад гарсан түймрийн шалтгааныг тогтоож, хоёр компанид хариуцлага тооцлоо
2026-06-11
-
Хиймэл оюун ухаан санхүүгийн салбарт савлагаа үүсгэж магадгүй
2026-06-11
-
Японы эрх баригчид хүүхдийн сэтгэлзүйд анхаарч эхэлжээ
2026-06-11
-
Цаг уурын өөрчлөлт иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна.
2026-06-11
-
30 жилийн насжилттай 40 блок барилгыг дулаалжээ
2026-06-11
-
Шавж устгалын хор цацсан ойд 14 хоногийн дотор аялбал харшил авна
2026-06-11
-
Орон сууцны залилангийн хэрэгт 1232 хохирогч тогтоогдоод байна.
2026-06-11
-
Гадаадын банкуудад хадгалагдаж буй тэрбум тэрбум долларын хөрөнгийг царцаахаас татгалзахыг шаарджээ.
2026-06-10
-
АНУ-ын сөнөөгч онгоц Ираны танкерууд руу халджээ
2026-06-10
-
Америкийн хөлбөмбөгийн талбайг Дэлхийн цомын талбай болгон хувиргажээ
2026-06-10
-
Кxолумбад халдлага гарч 14 энгийн иргэн амиа алдлаа .
2026-06-10
-
Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхэлжээ
2026-06-10
-
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөжээ.
2026-06-10
-
Хүнсний бүтээгдэхүүний үнэ 24.1 хувь өсжээ.
2026-06-10
-
Богдхан ууланд шавж устгал хийх тул алхахгүй байхыг зөвлөжээ.
2026-06-10
-
Эверестийн оргилд амьд үлдсэн гайхамшигт Дава
2026-06-09
-
Ахмадын тэтгэврийн асуудлыг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэнэ.
2026-06-09
-
Эмнэлгээр үйлчлүүлсэн гэдгээ нотолж чадах юм бол машин ачилтын төлбөр төлөхгүй
2026-06-09
-
ОХУ-аас 1 сая тонн шүлхийн вакцин авах хүсэлт хүргүүлжээ.
2026-06-09
-
Төр орон сууцны банк байгуулж, орон сууцны зах зээлд оролцох ёсгүй
2026-06-09
-
Уран бол цөмийн бөмбөг хийхэд ашиглаж болох гол түлш
2026-06-09




