Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хойшлуулах тухай мэдэгдэл гаргажээ.
Монголын хүнсчдийн холбооноос Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн улсууд болон Монгол улс хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хойшлуулах тухай мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Манай улс БНСУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн улсууд болон Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Беларус улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз улс, ОХУ-уудтай худалдааны түр гэрээ байгуулахаар ажиллаж байгаа нь дотоодын үйлдвэрлэлийн хөгжил зогсох аюул дагуулсан алхам болж байна.
Ялангуяа Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн улсуудтай хийхээр төлөвлөж буй чөлөөт худалдааны түр хэлэлцээр нь дотооддоо үйлдвэрлэх боломжтой бараа бүтээгдэхүүний импортыг эрчимжүүлж, их гүрний нөлөөнд автах эрсдэл дагуулж байгаа нь үндэсний аюулгүй байдлыг хөндөж байгаа юм. Олон улсын жишгээр энэ төрлийн гэрээ хэлэлцээрийг дотоодын үйлдвэрлэлдээ импортын өндөр татвараар хамгаалалт хийсэн өндөр хөгжилтэй улс орнууд хөгжил буурай орнуудаас татах түүхий эдээ нэмэгдүүлэх зорилгоор хийдэг. Гэтэл манай тохиолдолд аль хэдийнээ Монголд үйлдвэрлэж чадаж байгаа, дотоодын хэрэглээгээ хангаж байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрлийг импортын тарифын хөнгөлөлтөд хамруулсан байгаа нь дотоодын үйлдвэрлэл хамгаалалтгүй болж, гадны импортлогчдоос хамааралтай болох бодит эрсдэл учирч байна.
Энэ бол зөвхөн хүнсний салбар төдийгүй дотоодын бүх үйлдвэрлэгч нарт хамаатай. Ялангуяа ОХУ нь экспортлогч аж ахуй нэгжүүддээ тээвэр логистик, судалгаа хөгжүүлэлт, тоног төхөөрөмж худалдан авалт, оюуны өмчийг гадаад зах зээлд бүртгүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалт тэргүүтэй чиглэлээр өргөн хүрээнд төрөөс татаас олгодог. Энэ нь үнийн хувьд ямар ч өрсөлдөх чадвар бидэнд олгох боломжгүй бөгөөд ОХУ болон тус Холбооны гишүүн улс орнууд нь үйлдвэрлэгч, экспортлогч орон тул Монгол Улсаас хийх экспорт их гүрнүүдийн зах зээлд ч боломж бүрдэхгүй юм. Мөн түүнчлэн олон улсын худалдааны хориг арга хэмжээнд ороод байгаа улс орнуудтай яаран хэлэлцээр хийх нь цаашлаад гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаанд эрсдэл дагуулахаар байна.
Өнгөрсөн 8 жилийн хугацаанд Япон Улстай хийсэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээс манай улсын гадаад худалдааны алдагдал үнэмлэхүй өндөр хэвээр бөгөөд импорт хэд дахин нэмэгдэж байгаа нь бидэнд өгөөжгүй гэдэг нь батлагдаж байна.
Иймд дотоодын хэрэглээг бүрэн хангаж байгаа, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл эрхлэгчид төдийлөн бүрэн хамарч чадахгүй байгаа УИХ-ын 36-р тогтоолыг үл харгалзан нийтлэг эрх ашгийг ханган, хүнсний салбарын ирээдүйн хөгжлийг өргөн агуулгаар нь нухацтай харж, дээрх худалдааны гэрээ, хэлэлцээрүүдийг зогсоох, хойшлуулахыг мэдэгдэж байна” гэлээ.
Шинэ мэдээ
-
Кремль ирэх сард гурван талт энхийн хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд бэлэн
2026-10-26
-
Төрийн байгууллагууд өндөр түрээс төлж байр түрээслэхийг хориглоно.
2026-10-26
-
Шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлнэ
2026-10-26
-
Ерөнхийлөгчийн сонгуулийн далд марафон
2026-10-26
-
Сонгууль болгоны өмнөх шагналын хур
2026-10-26
-
Финланд улс Украинд 300 сая еврогийн тусламж үзүүлжээ
2026-10-26
-
Баруун эргийн хорооллыг нураав
2026-10-26
-
Аляска мужийн Сенатын сонгуулийн дүнг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ
2026-10-26
-
Л.Гантөмөр: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох тогтоолын төсөл боловсруулна
2026-10-23
-
Трампын импичмент
2026-10-23
-
Улсын сургууль цэцэрлэгийн барилгыг 3-4 жил он дамжуулж төсвийг нь нэмж барьж байна
2026-10-23
-
ТӨХК-ийн захирал байгууллагаа ашигтай ажиллуулсан бол үр дүнгийн урамшуулал олгоно.
2026-10-23
-
Суурьшлийн бүсэд баавгай орж ирсэн 810 гаруй дуудлага бүртгэгджээ
2026-10-23
-
Бразилид жин хасах эмийн хар зах зээл цэцэглэн хөгжиж байна.
2026-10-23
-
Их Британийн зэрлэг амьтны хүрээлэнд барны хашаа руу орсон эрэгтэй амиа алджээ
2026-10-23
-
Хөдөлгөөнтэй ажил эрүүл мэндэд нэн сайн
2026-10-23
-
Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн хүүд шалгалт хийж өндөр байгааг тогтоожээ
2026-10-22
-
Солонго 1,2 орон сууцны түрээслэх үнийг 700 мянган төгрөгөөр тогтоожээ
2026-10-22
-
Орон сууцны барилгын ажил 50%-хүрээгүй бол захиалга авахыг хориглоно
2026-10-22
-
ОНТРЭ компанийн сайн дураар шилжүүлсэн мөнгийг оны өмнө татварын өрөнд суутгана
2026-10-22
-
Бразилын сонгууль хоёр дахь шат руу шилжлээ
2026-10-22
-
Кэти Закариаг дахин зочлохыг урьжээ
2026-10-22
-
Нетаньяхугийн анхааруулга
2026-10-22
-
Qantas компанийн онгоцыг ашиглалтаас түр гаргажээ
2026-10-21
-
О.Батнайрамдал: Монгол улсын хүртэх ногдол ашиг 6 их наяд хүрэх боломжтой.
2026-10-21
-
Трамп: АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргасан
2026-10-21
-
Тусгаар тогтнох талаар дахин бүх нийтийн санал асуулга явуулна.
2026-10-21
-
Загварын салбарынханд Энэтхэгийг сурталчилна
2026-10-21
-
Зээлийн эргэн төлөлт иргэдийн нуруун дээр ирэх ёсгүй
2026-10-21
-
100 квт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнууудыг шинэчилжэ
2026-10-21




