УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын хязгаарлалт маргаан дагуулав

access_time 2026-11-06 09:55

УИХ-ын гишүүний гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл болон биед нь нэгжлэг хийхэд тусгай хязгаарлалт үйлчилдэг. Энэ хязгаарлалтыг ҮХЦ өөрчлөх талаар зохицуулалт маргаан дагуулаад байна. Улстөрчид улс төрийн дарамт, үндэслэлгүй мөрдөн шалгалтад энэ хязгаарлалт тус болдог гэдгийг онцолдог. Харин нөгөө хэсэг нь албан тушаалтнуудад хууль тэгш үйлчлэх ёстой. Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол халдашгүй байдал гэдэг нэрээр хаацайлж болохгүй гэдэг. УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын асуудал хэрхэн шийдэгдэх нь одоогоор тодорхой болоогүй байна.

Шинэ мэдээ