Бразилид жин хасах эмийн хар зах зээл цэцэглэн хөгжиж байна.

access_time 2026-10-23 10:51

Бразил, Парагвайг холбосон алдарт Игуасу хүрхрээний ойролцоох Найрамдлын гүүр нь хууль бус наймаачдын зам байсаар ирсэн. Тэд тамхи, электрон бараа зэрэг бүтээгдэхүүнийг хууль бусаар зөөвөрлөдөг. Сүүлийн жилүүдэд хууль бусаар бараа зардаг наймаачид илүү ашигтай бүтээгдэхүүн болох жин хасах эмийг зөөж байгааг Бразилийн эрх баригчид мэдсэн. Тиймээс Бразил-Парагвайн хил дагуу зөвшөөрөлгүй зөөж буй жин хасах эмийг хураан авах болжээ. Мөн хил дээр мансууруулах бодис агуулсан 76,000 гаруй бүтээгдэхүүнийг хураан авчээ. Энэ нь Бразилийн Холбооны Орлогын Албаны мэдээллээр өнгөрсөн жилийн хугацаанд хураагдсан хэмжээнээс бараг гурав дахин их байгаа аж. Найрамдлын гүүрээр өдөр бүр 100,000 гаруй хүн, 45,000 тээврийн хэрэгсэл зорчдог юм. Наймаачид мансууруулах бодисыг хууль бусаар хил давуулахад гутал ашигласан байна./Алессандра Фрейтас/

Шинэ мэдээ