Дэлхийн өндөр хөгжилтэй хотыг утаа манан бүрхэв

access_time 2026-10-14 11:06

Дэлхийн өндөр хөгжилтэй хотын нэг Сингапур улс хөрш Индонез улсад гарсан түймрийн улмаас өтгөн, утаа мананд дарагдсан. Ингэснээр дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хот болоод байна. Олон улсын хурлаас эхлээд “Формула-1” уралдааны шөнийн гараа зэрэг олон чухал арга хэмжээг амралтын өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа аж. Швейцарын агаарын чанарын хяналтын байгууллага болох IQAir-ийн мэдээлснээр тус улсын агаарын чанарын индекс 216-д буюу, “маш хортой” түвшинд хүрсэн гэжээ.

Шинэ мэдээ