Манжин тариалаагүй хэрнээ тариалсан гэж баримт бүрдүүлэн урамшуулал авчээ

access_time 2026-10-07 09:40

Хөдөө аж ахуйн салбарын 19 жилийн ажлын тайланг хэлэлцэх сонсголыг УИХ-аас зохион байгуулсан. Энэ үеэр хөдөө аж ахуйн салбарт олгосон дэмжлэг, зээл, урамшууллын талаар мэдээлэл өгсөн юм. Нийт 450 гаруй тэрбум төгрөгийн зээлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эргэн төлөх боломжгүй болсон асуудлыг шийдэх шаардлагатайг оролцогсод хэлсэн. Харин ХХААХҮЯ-наас 39 байгууллага улаан буудай тариалаагүй хэрнээ тариалсан гэж баримт бүрдүүлсэн нь илэрч зээлээ төлсөн. Мөн манжин тариалаагүй хэрнээ тариалсан гэж баримт бүрдүүлэн урамшуулал авсан хууль зөрчсөн үйлдэл илэрсэн. Гурван ч хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгааг ч онцолсон байна. Цаашид хууль зөрчсөн үйлдэл гаргах боломжийг бүрдүүлэхгүй, үр дүн хяналтын тогтолцоог сайжруулна гэв

Шинэ мэдээ