Хүрэн баавгай мал барьсан тохиолдол тасрахгүй байна.

access_time 2026-10-07 09:39

Ойд идэш тэжээл хомтсноос ойн хүрэн баавгай уулнаас бууж, мал барьж, иргэд рүү дайрч гэр сүйтгэсэн тохиолдол тасрахгүй байна. Хэнтий аймагт суурьшлийн бүс рүү хүрэн баавгай орж ирсэн 192 тохиолдол бүртгэгдсэн. Гэтэл Завхан аймагт 38 тохиолдол бүртгэгдэж иргэд орон нутгийн захиргаандаа хандаж эхэлжээ. Баавгайн унтуулгын буу, цацлага гадаад руу захиалсан ч хараахан ирээгүй байгаа юм. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байж, гэрийнхээ ойролцоо үхсэн малыг холдуулах, тааралдсан тохиолдолд гүйж зугтахгүй байхыг онцлон сануулсан байна. Баавгай 11 сарын 15-наас ичээндээ ордог юм.

Шинэ мэдээ