Хятадын оролцогчийг тэмцээнээс хассан гэсэн албан ёсны хариу ирээгүй байна.

access_time 2026-09-30 10:04

Тайваньд болж буй Мисс интернейшнл тэмцээнд Хятад эмэгтэй орж Монголын мисс гэж өөрийгөө танилцуулсан. НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон улсын нэрийг ашиглан өөр улсын эмэгтэй тэмцээнд оролцож буй нь хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс ГХЯ, мэргэжлийн холбоодоос энэ эмэгтэйг тэмцээнээс хасах хүсэлтийг зохион байгуулагчдад явуулсан гэдгээ мэдээлж байсан. Өнгөрсөн жил Якут эмэгтэй өөрийгөө Монголын мисс гэж танилцуулсан гэх мэдээлэл ч гарсан. Тус тэмцээнийг зохион байгуулагчид оролцогсдын мэдээллийг сайтар нягтлаагүй буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч тэмцээнээс дээрх оролцогчийг хассан гэсэн албан ёсны хариуг одоогоор ирүүлээгүй байна. Цаашид энэ зохисгүй үйлдлийг давтахгүй байхад мэргэжлийн холбоод, зохион байгуулагчид анхаарна гэж итгэе. .

Шинэ мэдээ