Саудын Араб газрын тосны тээвэрлэлт саатсаар байна

access_time 2026-09-18 11:52

Дайн эхлэхээс өмнө Ормузын хоолойгоор өдөрт 20 орчим сая баррель газрын тос дамжин өнгөрдөг байсан. Энэ нь дэлхийн газрын тосны нийт нийлүүлэлтийн тавны нэг орчмыг бүрдүүлдэг гэсэн үг юм. Тус усан зам хаагдсаны дараа Саудын Араб түүхий газрын тосоо Зүүн-Баруун чиглэлийн хоолойгоор дамжуулан Улаан тэнгисийн Янбу боомт руу шилжүүлж, тэндээсээ тээвэрлэх болсон юм.Оргил үедээ Янбу боомтоос өдөрт 4.5 сая орчим баррель түүхий газрын тос экспортолдог байсан. Ихэнхи хэсэг буюу өдөрт 3 сая орчим баррель нь Баб-эль-Мандебын хоолойгоор дамжин гардаг байжээ.Хутичуудын довтолгооны улмаас Баб-эль-Мандебын хоолойгоор дамжих Саудын Арабын газрын тосны урсгал буурсаар байна /Анна Кубан/

Шинэ мэдээ