Геологийн төв лабораторийн уулзварын замыг 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хаана

access_time 2026-07-28 09:18

Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн хүрээнд Геологийн төв лабораторийн уулзвар орчимд барилга угсралтын ажил үргэлжилж байна.Авто замын урд хэсэгт инженерийн шугам сүлжээг шилжүүлэх, өргөтгөх, шинэчлэх барилга угсралтын ажлыг үе шаттайгаар гүйцэтгэх ажилтай холбогдуулан 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана. Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд өөр чиглэлийн авто замыг сонгон зорчихыг зөвлөж байна.

Шинэ мэдээ