Хиймэл оюун ухааны өгөгдлийн төвүүд нь БНСУ-ын агуу үсрэлтийн гурвалсан тэнхлэг

access_time 2026-07-07 10:43

Өмнөд Солонгос Samsung болон SK Hynix компаниудтай хамтран хиймэл оюун ухааны чип үйлдвэрлэлд 576 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ. Өмнөд Солонгос улс чип болон хиймэл оюун ухааны томоохон төслүүдийг эхлүүлсэн. Ерөнхийлөгч Ли Жэ Мён “Хагас дамжуулагч, физик хиймэл оюун ухаан, хиймэл оюун ухааны өгөгдлийн төвүүд нь бидний агуу үсрэлтийн гурвалсан тэнхлэг юм.” гээд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээ амлажээ. /Ройтерс/

Шинэ мэдээ