Хаан Чарльз Букингемийн ордонд амьдрахгүй

access_time 2026-07-03 10:43

Хаан Чарльз Букингемийн ордны 10 жилийн засварын ажил дуусахад тэнд амьдрахгүй гэсэн байна. Ингэснээр Лондонгийн төв хэсэгт байрлах Их Британийн хааны амьдардаг бараг хоёр зууны турш оршин тогтнож байсан түүхэн дурсгалт газар эзэнгүй болно. Ордны урсгал зардалд 12.9 сая фунт стерлингийн татвар төлсөн нь Их Британийн шилдэг 100 татвар төлөгчийн тоонд оруулсан байна. Хатан хаан Элизабет нас барсны дараа шүүмжлэл гарч хааны гэр бүлийн гишүүд санхүүгээ ил тод зарлаж байгаа юм. Букингемийн ордны засварын ажил 369 сая фунт стерлинг болсон. Хаан Чарльз Лондонгийн ойролцоох өөрийн удаан хугацааны гэр болох Кларенс Хаусд амьдрахаар шийджээ. /Ройтерс

Шинэ мэдээ