Усан доорх агуйд осолдсон дөрвөн Итали иргэнийг хайх ажиллагааг түр зогсоолоо.

access_time 2026-05-22 12:28

Мальдивын эрх баригчид усан доорх агуйн гүнд байгаа гэж үзэж буй дөрвөн Итали шумбагчийн цогцсыг хайх ажиллагааг түр зогсоосон байна. Италийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Италийн таван шумбагчаас бүрдсэн бүлэг Вааву Атоллд 50 орчим метр (160 фут) гүнд агуйг судалж байхдаа нас барсан гэж үзэж байна. Мальдивт амралт зугаалгын шумбалтын хязгаар нь 30 метр (98 фут) юм.Шумбагч Мохамед Махудхи эрлийн үед усан доорх даралтын өвчний улмаас нас барсан учир эрлийг зогсоосон гэжээ. /Кришан франсис/

Шинэ мэдээ