Ким Чен Ун гадаадын кино үзсэн иргэдийг цаазалдаг

access_time 2025-09-15 11:03

Хойд Солонгос иргэдийн хувийн амьдралд тавих хяналтаа чангатгаж, гадаадын кино үзсэн хэргээр иргэдээ цаазалж байна гэж НҮБ-ын тайланд дурджээ.НҮБ-ын 14 хуудас тайланд дарангуйлал хэтэрснээр цаазаар авах ялын олноор оноож байна гэжээ. Энэхүү хэлмэгдүүлэлт нь иргэдийг харийн соёлын нөлөөллөөс салгах гэсэн оролдлогын нэг хэсэг юм. “Өнөөгийн дэлхий дээр өөр ямар ч хүн ам ийм хязгаарлалтад өртөөгүй” гэж НҮБ-ын Хүний эрхийн албаны тайланд дүгнэжээ.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Тюрк хэлэхдээ, хэрвээ нөхцөл байдал энэ хэвээр удаан үргэлжилбэл Хойд Солонгосын иргэд “удаан тэвчсэн зовлон, харгис хэлмэгдүүлэлт, айдсыг улам ихээр амсах болно” гэжээ.

Шинэ мэдээ