Кировскийн цэргийн нисэх онгоцны буудал руу довтлохоор бэлтгэсэн гэжээ.

access_time 2025-07-03 08:08

Оросын нисгэгчгүй онгоцууд Украины өмнөд хэсгийн Одесса руу довтолсноор хоёр хүн амиа алдаж, 17 хүн шархадсан байна. Харин Украинчууд Оросын эзэлсэн Крымын хойгт гурван довтолгооны нисдэг тэрэг, зенитийн пуужингийн системийг устгасан гэжээ. Украины Аюулгүй байдлын албанаас Кировскийн цэргийн нисэх онгоцны буудал руу довтлохоор тусгай нисгэгчгүй онгоцуудыг бэлтгэсэн гэсэн байна.Нууцалсан ажиллагааны талаар албаныхан Ми-8, Ми-26, Ми-28 олон зориулалттай, довтолгооны нисдэг тэрэгнүүд, өөрөө явагч зенитийн пуужин, бууны “Пантсир-С1” цогцолборыг устгасан болохыг харуулж болно гэжээ.

Шинэ мэдээ