Хойд Солонгос уран баяжуулах шинэ байгууламж барьсан гэж НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага мэдэгдэв

access_time 2026-09-16 09:29

Хойд Солонгос Йонбён цөмийн цогцолбортоо 28 хүртэлх центрифугийн каскад багтаах боломжтой шинэ уран баяжуулах байгууламж барьсан. Мөн Кансон баяжуулах байгууламжаа өргөтгөн нэмэлт байгууламжийг ажиллуулж эхэлсэн гэж Олон улсын атомын энергийн агентлагаас мэдэгдсэн байна. Мөн Венад төвтэй цөмийн хяналтын байгууллага Хойд Солонгосын цөмийн дэд бүтцийг олон байршилд тогтвортой өргөжүүлж байна гэжээ. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн хөгжил нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг зөрчсөн гэж. ОУАЭА-ийн ерөнхий захирал Рафаэль Гросси хэлжээ. /Ройтерс/

Шинэ мэдээ