Нэг шөнийн дотор 293 согтуу жолооч машин барьсан байна, болгоомжил

access_time 2026-08-03 10:02

ЗЦГ-аас шөнийн шалгалт хийхэд нэг шөнийн дотор 293 согтуу жолооч машин барьж явж байхад саатуулж хариуцлага тооцсон байна. Жолооч нар согтолтын хэмжилт хийхэд 3 бүхэлтэй машин барьж байна. Энэ бол машин барихыг хориглодог согтолтын хамгийн өндөр үзүүлэлт. Хамт яваа нэгнээ чи бага согтсон машин барь гэж болохгүй. Дуудлагын жолооч дуудах, такси барих, нийтийн тээвэрт суух, тухайн газраа унтаад явах гэх мэт олон сонголт бий. Согтуу үедээ машин барьж өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг зөвлөсөн байна

Шинэ мэдээ