Олон түвшний уулзвар төслийг хэрэгжүүлнэ

access_time 2026-07-31 11:21

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилготой “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 2025–2028 онд замын хөдөлгөөний ачаалал хамгийн ихтэй байршлуудад олон түвшний уулзвар, гүүр, авто замын бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.Төслийн эхний шатанд дараах таван байршилд олон түвшний уулзвар, гүүрийн байгууламжийг барина. Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар, Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар; Баянзүрх дүүргийн Офицерын уулзвар;Наадамчдын замын явган хүний гүүр; Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Нарт хотхоны зүүн талын гүүр орчимд уулзварыг барина.

Шинэ мэдээ