Тесла гурван сарын хугацаанд автомашины 480,000 гаруй хүргэлт хийжээ

access_time 2026-07-07 10:41

Теслагийн дэлхийн борлуулалт хоёрдугаар улиралд 25%-иар өссөн байна. Тус компани гурван сарын хугацаанд 480,000 гаруй хүргэлт хийсэн. Энэ нь 2025 оны мөн үед 384,000 гаруй байсантай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Европын Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбоо Теслагийн борлуулалт оны эхний таван сарын хугацаанд 77%-иар өссөн гэсэн байна. Борлуулалтын өсөлтөд Засгийн газрын цахилгаан тээврийн хэрэгслийн урамшуулал гол нөлөө үзүүлсэн юм. Тесла үйлдвэрийн орон зайг чөлөөлөхийн тулд хамгийн үнэтэй хоёр загвар болох Model S болон Model X-ийн үйлдвэрлэлээ зогсоосны дараа хүн дүрст робот үйлдвэрлэхээр төлөвлөж эхэлжээ. Харин робот такси бизнес нь Теслагийн таамаглаж байснаас хамаагүй удаан хөгжиж байгаа юм. /Анна Кубан/

Шинэ мэдээ