Хөлөг онгоц Испанийн Канарын арлууд руу явж байна

access_time 2026-05-11 08:49

Хантавирусын халдвар авсан зорчигчтой MV Hondius хөлөг онгоц Испанийн Канарын арлууд руу явж байна. Хөлөг онгоцноос гурван хүнийг нүүлгэн шилжүүлсний дараахан хөлөг онгоц хөдөлсөн байна. Африкийн баруун эргээс Канарын арлуудын нэг болох Тенерифе арал хүртэлх аялал гурван өдөр хагас үргэлжлэх юм. Швейцарийн Эрүүл мэндийн яамнаас хантавирусын нийт найман тохиолдол бүртгэгдэж, гурван хүн халдвар авсан. Таван хүн сэжигтэй байна.Өвчний дэгдэлтийн улмаас гурван хүн нас барж, хэд хэдэн хүн өвчилсөн. MV Hondius хөлөг онгоцонд сууж зорчигчийн хантавирусын шинжилгээний хариу эерэг гарч, Швейцарийн эмнэлэгт эмчлүүлж байна. Европ болон Африкийн эрх баригчид вирусын халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг тусгаарлахаар яарч байна./Исси Рональд/

Шинэ мэдээ