АНУ-ын визний маягтын баркодын дугаар зөрвөл цаг цуцлагдана.

access_time 2024-05-14 08:05

Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас цагаачлалын бус виз мэдүүлэгчид DS-160 визийн маягтын дугаараа баталгаажуулах шаардлагатайг зөвлөж байна. 2024 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн DS-160 визийн маягтын баркодын дугаар нь цаг товлох профайл дахь баркодын дугаартай ижил байх шаардлагатай болсон. Мэдээлэл зөрвөл визийн ярилцлагын товлосон цагийг цуцлах юм .Нэмэлт тодруулга авах бол АНУ-ын Элчин сайдын яамны харилцагчийн үйлчилгээний 7555-1100 дугаараар  холбоо барих боломжтой.

Шинэ мэдээ