Улстөрчдийн худал үг, хоосон уучлал
Улстөрчид нэг бол төрөөс, төсвийн мөнгөнөөс хулгай хийнэ. Үгүй бол худал хэлдэг болсоор удаж байна. Албан тушаал, эрх мэдэл олж авахад нь саад болсон улстөрчдөө зорилготойгоор гүтгэж эхэлсэн. Соёлын сайд байсан Ч.Номинг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт 16,6 их наядыг завшсан гэж гүтгээд уучлал гуйсан.Гэтэл араас нь ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нь УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн гурван хүүхэд гадаадад 1,5 тэрбумын төлбөртэй сургуульд сурдаг гэж худал ярив. Гэтэл хүүхдүүд Монголд аав ээжтэйгээ сурдаг болж таарч Боловсролын зээлийн сангаас мөнгө идсэн сайдын үг худал болох нь гурав алхалгүй баригдав. Өөрийн хүүхэд шиг үрсийг худал гүтгэлгэнд хавчуулахдаа санаа зовдоггүй сайдтай болсон бололтой. Ерөнхий сайд нь өргөж залаад байхаар хулгайчид хойморт заларч байгаа нь тэр. Бүр О.Батнайрамдал гишүүний сайн таньдаг хүн нь хэрэгт холбогдсон тул шалгана гэж тэнэгтэв. Монголд таньдаг хүн нь хэрэгт орсон бол Монголын иргэдийг шалгадаг 32 оныг буцааж авчрах гээгүй байлтай. Хулгайчид хойморт заларсан байсан бол одоо худалчид хойморт гарч байна. Эмч нар нь 3,5 сая төгрөгийн цалинтай болно гээд жагсахаар ЭМ-ийн сайд Ч.Чинбүрэн нь эмч нарын дундаж цалин 3,8 сая гэж худал ярив. Цалингаа багасгах гэж жагсдаг эмч нар дэлхийд байхгүй дээ гэхээр намынх нь гишүүд гарч ирээд андуурсан байна гэх юм.Андуурлаа андуурлаа гэхэд ард түмнээ хуурч болохгүй. Идсэн уусан улстөрчдийг өмөөрөх гэсэнгүй. Шалгах нэгнээ шалгана л биз.Гэхдээ энгийн иргэдийг битгий чир. Төрд худал ярьдаг, хулгай хийдэг хувалзууд шигдээд байгаа болохоор л иргэд бухимдаад байгаа юм.
Шинэ мэдээ
-
ЗГ:Тэтгэврийг зөрүүг бүрэн арилгаж, ахмадуудад эмийг үнэгүй олгоно
2026-09-01
-
Трамп: Дайн нь Тегеранд “маш оновчтой”, “маш өөр”, “илүү боломжийн” удирдлага бий болгосон гэжээ
2026-09-01
-
Сири улс Оростой тохиролцов
2026-09-01
-
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх шинэ тээврийн маршрутын хэлэлцээр
2026-09-01
-
2000 фунт жинтэй далайн хав эргэн иржээ
2026-09-01
-
Эдийн засгийн амлалтууд иргэдэд өгч эхэллээ.
2026-09-01
-
Эрчим хүчний үнийн өсөлтийг айл өрхийн үүдээр оруулахгүй
2026-09-01
-
Улс төрийн намууд 191 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулжээ
2026-09-01
-
Д.Песков: Их Британи “дайнд оролцож”, “гал дээр тос асгаж байна”
2026-08-31
-
20.1 мянган тонн гурилыг шаардлага хангаагүй гээд импортын мэдэгдлийг зогсоожээ.
2026-08-31
-
Сансрын агентлаг олон нийтийг нууцлаг бөмбөлөгүүдэд ойртохыг хоригложээ.
2026-08-31
-
АНУ, Венесуэлээс импортлох газрын тосны хэмжээгээ дөрөв дахин нэмжээ
2026-08-31
-
900 ажилтныг хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байна.
2026-08-31
-
Төмөр замын бүтээн байгуулалтыг шалгажээ.
2026-08-31
-
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-31
-
Цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ
2026-08-31
-
Математик, физик, хими, биологийн багш мэргэжлээр суралцах оюутанд тэтгэлэг олгоно.
2026-08-28
-
Дэлхийн баячууд ч Эзэн хааны өндөгнүүдийг худалдан авч чадахгүй
2026-08-28
-
Түймрийг хямд үнээр илрүүлж цаг алдахгүй унтраах төхөөрөмж бүтээжээ
2026-08-28
-
“Ертөнцийн мисс” тэмцээн тойрсон маргаан
2026-08-28
-
Энэтхэгийн гудамжин дахь улс төрийн уур хилэн
2026-08-28
-
Нэгдүгээр хорооллын арын замыг хааж засна
2026-08-28
-
Цахилгаан, дулаан, ус, утасны төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй
2026-08-28
-
Түр оршин суугчаар бүртгүүлсэн сурагчдаас байрны гэрчилгээ шаардахгүй
2026-08-28
-
Гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалт 10 дугаар сард эхэлнэ.
2026-08-27
-
Саудын Араб цэргийн хүчирхэг орнуудтай хамтрах батлан хамгаалах гэрээ байгуулав
2026-08-27
-
Намуудын зарласан аян, төсөл хөтөлбөрүүд үр дүн багатай байна.
2026-08-27
-
Цэрэг, оюутнуудыг цалинтай ногоо хураалтад оролцуулна.
2026-08-27
-
700 сурагч хаана хичээллэх вэ?
2026-08-27
-
Тяньаньмэний жагсаалын зохион байгуулагчдыг яллана
2026-08-27




