Гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжил

access_time 2024-04-08 11:06

Иргэд үүрэн холбооны операторын дугаарыг авч хэрэглэхдээ албан ёсны баталгаат газруудаас худалдаж авах хэрэгтэй. Дугаараа өөрийн нэр дээр бүртгүүлэн авахгүй бол гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болж болзошгүйг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна . Үүрэн холбооны оператор компанийн ажилтан Н эзэмшигч нь тодорхойгүй дугааруудыг шинээр үүсгэж хоёр хүнд дамжуулан өгч худалдан борлуулдаг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна. Машиныг нь шалгахад бүртгэлгүй 140 дугаар гарч ирсэн бөгөөд  фэйсбүүк орчинд залилан хийсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Шинэ мэдээ