Орон сууцны захиалга, төслөөс хохирсон иргэдийг бүртгэнэ.

access_time 2024-03-27 08:06

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны захиалга, барилга барих төслийн  хэрэгжилтийн явцад алдаа гарснаар иргэдийг хохироосон асуудал байнга гарсаар ирсэн. Энэхүү гомдлыг Барилга, Хот Байгуулалтын Яаманд бүртгэж эхэлсэн байна.. Иргэдээс урьдчилсан захиалга авч, гэрээнд заасан хугацаандаа барилгаа ашиглалтад оруулаагүй, анхны үнээ өсгөж, худалдан авагчтай байгуулсан гэрээгээ зөрчиж буй асуудлуудыг судална. Баримтыг хянаж үзээд, дүгнэлт гарган арга хэмжээ авах аж.

“Эерэг ирээдүйн давлагаа”, “Орон сууц захиалагч иргэдийн эрх ашгийг хамгаалах эвлэл”, “Цагаан хаалга” цогцолбор хотхонд байр захиалагчдын эрх ашгийг хамгаалах холбоо гэсэн нийт 30 гаруй орон сууц захиалагчид нэгдэн УИХ-ын даргад мэдэгдэл хүргүүлж, орон сууц захиалагчдын эрх ашгийг хамгаалахыг шаардаад байсан юм.

Шинэ мэдээ