Вьетнам улсын тэтгэлэгт хөтөлбөрт 12 ангийн сурагчид хамрагдах боломжтой

access_time 2024-04-26 08:05

Вьетнам улсад бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа. Бүртгэл 2024 оны тавдугаар сарын 13-ны 17:00 цаг хүртэл цахимаар явагдана. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг 75772727 дугаараас, лавлах боломжтой.

Тавигдах шаардлага 

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2023-2024 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 90+);
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй);
  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);
  • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны);
  • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх шаардлагатай аж.

Шинэ мэдээ