12 дугаар сургуулийн шинэ барилга ашиглалтанд орлоо

access_time 2024-04-24 08:01

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар сургуулийн шинэ барилга ашиглалтанд орлоо. Энэхүү барилга ашиглалтанд орсноор 18 дугаар хороо, 38 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 шар орчмын хамран сурах тойргийн хүүхдүүд орчин үеийн стандартанд нийцсэн сургуультай болж,   эрүүл аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдсэн. Тус сургуульд  82 бүлгийн 3180 хүүхэд суралцдаг. Шинэ сургууль ашиглалтанд орсноор 1972 сурагч суралцах боломжтой.

Шинэ мэдээ