Сонгуулийн шоу

access_time 2024-04-23 08:03

Сонгууль дөхөх тусам улстөрчид идэвхижиж намын байраа тойрон эргэлдэх болсон.Хэвлэлүүд улс төрийн шувуухайнуудын санаа оноог нисгэж, урьдчилсан прогнозыг гаргаж  эхлээд байна. Томсгосон тойрог учир хөрөнгө мөнгө их шаардана  гэсэн үндэслэлээр нэр бүхий  улстөрчид нэр дэвшихээсээ татгалзаж байна гэж байгаа ч зарим нь томоохон улстөрчдын нэр дэвшсэн тойрогт өрсөлдөнө гэдгээ зарлаж эхэлсэн.  Улс төрийн намууд гэмт хэрэгт холбогдсон, шалгагдаж байгаа улстөрчдөө нэр дэвшүүлэхгүй гэж байсан ч нэрс нь тодрох тусам хуучин хэдээ тойрон эргэлдэх нь үнэн болж байх шиг. Сонгууль ч болдгоороо болоод өнгөрнө. Буруу хүмүүсээ сонговол авлига цэцэглэж ард  иргэд эцэст ядардаг буруу жишгийг давтахгүй байхсан.  

Шинэ мэдээ